Нууцлалын бодлого
MOSH — Mongolian Occupational Safety & Health · Оператор: Flexlink LLC · Сүүлд шинэчилсэн: 2026-09-11
MOSH нь байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) үйл ажиллагааг хөтлөх систем юм. Аппыг ажил олгогч байгууллага ажилтнууддаа зориулан ашигладаг; хувь хүн өөрөө бүртгүүлдэггүй. Энэ бодлого mosh.mn вэб болон MOSH iOS/Android аппад хамаарна.
Ямар мэдээлэл цуглуулах вэ
- Бүртгэлийн мэдээлэл — овог нэр, нэвтрэх нэр, албан тушаал, харьяа нэгж, утас, имэйл. Үүнийг байгууллагын админ оруулна.
- Ажлын бүртгэл — таны мэдээлсэн аюул, осол, үзлэг, зааварчилгаа, сургалт, зөвшөөрөл, арга хэмжээ, тэдгээрт хавсаргасан зураг, гарын үсэг.
- Байршил — зөвхөн аюул мэдээлэх үед, та зөвшөөрсөн тохиолдолд, тухайн мэдээлэлд хавсаргагдана. Дэвсгэрт байршил цуглуулдаггүй.
- Камер, зургийн сан — аюулын зураг, тоног төхөөрөмжийн QR код уншихад, та товч дарсан үед л ашиглана.
- Эрүүл мэндийн үзлэгийн мэдээлэл — байгууллагын ХАБЭА-н ажилтан оруулна; зөвхөн ХАБЭА-н ажилтан бүрэн харна, удирдлага ажилд тэнцэх байдлыг л харна.
- Төхөөрөмжийн мэдээлэл — push мэдэгдлийн token, хөтчийн төрөл; зөвхөн мэдэгдэл хүргэхэд.
Юунд ашиглах вэ
Зөвхөн танай байгууллагын ХАБЭА-н үйл ажиллагаанд: аюулыг хариуцагчид чиглүүлэх, хугацаа сануулах, тайлан гаргах, хуулиар шаардсан бүртгэл (ҮОХХ акт) хөтлөх. Зар сурталчилгаанд ашигладаггүй, гуравдагч этгээдэд зардаггүй.
Хэн харах вэ
Мэдээллийг зөвхөн танай байгууллагын эрх бүхий ажилтнууд ролийн эрхийн дагуу харна (ажилтан өөрийнхөө, удирдлага нэгжийнхээ, ХАБЭА-н ажилтан байгууллагынхаа). Өөр байгууллага харахгүй. Flexlink LLC техникийн дэмжлэг үзүүлэхдээ байгууллагын зөвшөөрөлтэйгөөр, хугацаатай, бүртгэлтэй ханддаг.
Хадгалалт, хамгаалалт
Өгөгдөл Supabase (AWS) серверт шифрлэгдэн хадгалагдана; дамжуулалт HTTPS. Байгууллага гэрээгээ дуусгавар болгоход өгөгдлийг хүсэлтээр экспортлож устгана. Ослын албан бүртгэл хуулиар заасан хугацаанд хадгалагдана.
Таны эрх
Өөрийн мэдээллээ харах, засуулах, бүртгэлээ хаалгах хүсэлтийг байгууллагынхаа ХАБЭА-н админд эсвэл info@flexlink.mn хаягаар илгээнэ; 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Бүртгэл байгууллагаас үүсдэг тул апп дотор өөрөө устгах боломжгүй — хүсэлтээр админ идэвхгүй болгож, хувийн мэдээллийг устгана.
Холбоо барих
Flexlink LLC, Улаанбаатар, Монгол Улс · info@flexlink.mn · mosh.mn
Privacy Policy (summary in English). MOSH is an occupational safety and health system deployed by employers for their employees; there is no self sign-up. We process account details entered by the employer's administrator, safety records created in the app (hazard reports, inspections, briefings, permits, corrective actions, attached photos and signatures), location only when a user reports a hazard and grants permission, camera and photo library only when the user chooses to attach a photo or scan a QR code, medical fitness records entered by the employer's OSH officer (visible in full only to that officer), and push notification tokens. Data is used solely for the employer's OSH processes, is never sold or used for advertising, is stored encrypted on Supabase (AWS) and transmitted over HTTPS. Access is restricted by role within the employer's organisation. Users may request access, correction or deletion through their employer's administrator or at info@flexlink.mn; requests are handled within 30 days. Operator: Flexlink LLC, Ulaanbaatar, Mongolia.