ХАБЭА-н нэгдсэн платформ

Аюулгүй ажлыг
хамтдаа бүтээнэ.

Талбай дээрх нэг мэдээллээс
байгууллагын нэгдсэн хяналт хүртэл.
Хүн бүрийн оролцоог нэг системд.

Монгол хэлУтас, компьютерОфлайн бүртгэл
Хамгаалах хэрэгсэл өмссөн хоёр мэргэжилтэн талбайн мэдээллийг таблет дээр шалгаж буй дүрслэл Өдөр бүр. Хүн бүрийн төлөө. Аюулыг анзаарав уу?Мэдээллээс эхэлнэ.Аюул мэдээлэх

Талбай бүрд.
Баг бүрд.

Уул уурхайБарилгаҮйлдвэрлэлЭрчим хүчТээвэр, логистик

01 — Нэг урсгал

Мэдээлэл бүр
арга хэмжээ болно.

Анзаарсан аюул бүрийг бүртгэж, хариуцагчид нь хүргэж, шийдвэрлэсэн эсэхийг хамтдаа хянана.

01

Талбайгаас мэдээлнэ

Зураг, байршил, тайлбараа утсаараа бүртгэнэ. Аюулыг харсан хүн бүр оролцоно.

02

Хариуцагч нь ажиллана

Арга хэмжээ бүр эзэн, хугацаатай. Хүлээгдэж буй ажлууд нэг жагсаалтад харагдана.

03

Гүйцэтгэлийг батална

Хийсэн ажлаа нотолгоотой хаана. Удирдлага явц, үр дүнг самбараас хянана.

02 — Нэг систем

Бүх баг нэг зорилготой.
Хүн бүр өөрийн ажилтай.

Ажилтанд өдөр тутмын хэрэгтэй үйлдлүүд.
ХАБЭА-н багт байгууллагын нэгдсэн хяналт.

Жишээ өгөгдөлтэй бодит дэлгэц
ХАБЭА-н самбар: өнөөдрийн ажил, осолгүй өдөр, зөвшөөрөл, үзлэг болон эрсдэлийн үзүүлэлтүүд

Самбарыг гүйлгэж дэлгэрэнгүй үзээрэй

Ажилтны өдөр тутам

Хэрэгтэй бүхэн
гарын дор.

Олон цэс дундаас хайх шаардлагагүй. Ажилтан өөрийн ажлыг нүүр хуудаснаасаа эхлүүлнэ.

  • Аюул мэдээлэх
  • Зааварчилгаа, сургалт
  • Дүрэм, журамтай танилцах
  • Өөрийн даалгаврыг гүйцэтгэх
Ажилтны нүүр: аюул мэдээлэх, сургалт, журам, даалгавар гэсэн дөрвөн үндсэн үйлдэл
Эрх, үүрэгт тохирсон харагдацӨөрийн бүртгэлээр нэвтрэх

03 — Бүх ажил нэг дор

Тусдаа бүртгэлүүд.
Нэгдсэн удирдлага.

Урьдчилан сэргийлэхээс эхлээд хариу арга хэмжээ, хүний нөөц, тайлан хүртэл.

18модуль
4 үндсэн чиглэл
Танай багт тохирох шийдлийг үзэх ↗
01Урьдчилан сэргийлэхАюул үүсэхээс өмнөх хяналт7
  • Эрсдэлийн удирдлага

    Эрсдэлийн бүртгэл, үнэлгээ, хяналтын арга хэмжээ.

  • Аюул мэдээлэх

    Зураг, байршил, тайлбартай талбайн мэдээлэл.

  • Зааварчилгаа

    Оролцоо, гарын үсэг, давтан зааварчилгааны хугацаа.

  • Ажлын зөвшөөрөл

    Урьдчилсан нөхцөл, батлах шат, ажлын явцын хяналт.

  • Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл

    НБХХ-ийн олголт, хэмжээ, ашиглалтын бүртгэл.

  • Үзлэг, шалгалт

    Өөрийн шалгах хуудас, үр дүн, зурган нотолгоо.

  • Тоног төхөөрөмж

    QR паспорт, үзлэгийн түүх, гэрчилгээний хугацаа.

02Хариу арга хэмжээМэдээллээс баталгаажсан хаалт хүртэл3
  • Осол, зөрчлийн удирдлага

    Ослын бүртгэл, шалтгааны судалгаа, дүгнэлт.

  • Онцгой байдлын удирдлага

    Төлөвлөгөө, сургуулилт, зарлан мэдээлэл, нэрийн бүртгэл.

  • Засварлах, сэргийлэх арга хэмжээ

    CAPA: хариуцагч, хугацаа, нотолгоо, баталгаажуулалт.

03Дэмжлэг, хүний нөөцХүн, байгууллага, орчны бүртгэл5
  • ХАБЭА сургалт

    Хөтөлбөр, ирц, шалгалт, гэрчилгээний бүртгэл.

  • Ажилтны эрүүл мэнд

    Урьдчилсан болон хугацаат үзлэг, дүгнэлтийн бүртгэл.

  • Байгаль орчны хяналт

    Хаягдал, хэмжилт, нөлөөлөл, зөрчлийн бүртгэл.

  • Гэрээт байгууллага

    Гүйцэтгэгчийн баримт бичиг, ажилтны гэрчилгээ.

  • Санал, эерэг ажиглалт

    Сайн туршлага, санаачилга, ажилтны оролцоо.

04Систем, удирдлагаШийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл3
  • Хянах самбар, тайлан

    Үзүүлэлт, хугацааны харьцуулалт, дэлгэрэнгүй бүртгэл.

  • Баримт бичиг, дүрэм журмын сан

    Хувилбар, баталсан огноо, танилцсан ажилтны бүртгэл.

  • Мэдэгдэл, сануулга

    Шинэ ажил, батлах хүсэлт, дөхсөн болон хэтэрсэн хугацаа.

Талбайн бодит нөхцөлд

Ажил үргэлжилдэг.
Бүртгэл ч мөн адил.

Уурхайн ам, барилгын давхар, үйлдвэрийн ээлж. Танай баг хаана ажиллана, MOSH тэнд нь.

Сүлжээгүй үед бүртгэнэ

Офлайн дэмждэг маягтын мэдээлэл төхөөрөмжид хадгалагдаж, сүлжээ орсны дараа илгээгдэнэ.

QR-аар хурдан нээнэ

Тоног төхөөрөмжийн мэдээлэл, зааварчилгаанд QR-аар шууд хандана.

Баримтаа нэг дор хадгална

Зааварчилгаа, үзлэг, арга хэмжээний нотолгоог тайлан, хяналтад ашиглана.

04 — Хамтдаа эхэлнэ

Танай багт тохируулна.
Үе шаттай нэвтрүүлнэ.

Одоогийн бүртгэл, ажлын арга барилд тань тулгуурлан хэрэгтэй модулиудаас эхэлнэ.

  1. 01 / БЭЛТГЭЛ

    Байгууллагаа тохируулна

    Ажилтан, нэгж, талбайгаа оруулж, эрх болон ашиглах маягтуудаа тохируулна.

  2. 02 / ОРОЛЦОО

    Багаараа ажиллаж эхэлнэ

    Ажилтнууд утас эсвэл компьютерээсээ нэвтэрч, мэдээлэл, зааварчилгаа, даалгавраа хөтөлнө.

  3. 03 / ХЯНАЛТ

    Үр дүнгээ хамтдаа харна

    Удирдлага самбар, тайлангаас явцыг хянаж, дараагийн сайжруулалтаа төлөвлөнө.

Түгээмэл асуулт

Эхлэхээс
өмнө.

Өөр асуулт байна уу?

Бидэнтэй холбогдох ↗
Ямар төхөөрөмжөөс ашиглаж болох вэ?

Утас, таблет, компьютерийн хөтчөөс ашиглана. Вебийг утасны нүүр дэлгэцэд нэмж болно. Байгууллагын ашиглах iOS/Android хувилбарын талаар демоны үеэр танилцуулна.

Сүлжээгүй үед ажиллах уу?

Аюул мэдээлэх зэрэг офлайн дэмждэг маягтыг бөглөж хадгална. Сүлжээ орсны дараа илгээлт үргэлжилнэ. Анхны нэвтрэлт болон серверээс шинэ мэдээлэл авахад интернет шаардлагатай.

Одоогийн Excel бүртгэлээ оруулж болох уу?

Ажилтан болон байгууллагын бүтцийн бүртгэлийг Excel файлаас импортлох боломжтой. Танай файлын бүтэц болон бусад бүртгэлийг шилжүүлэх ажлыг нэвтрүүлэлтийн үеэр хамт тохируулна.

Ажилтан бүх модулийг харах уу?

Харах, хийх боломж нь эрх, үүргээс хамаарна. Ажилтны нүүрэнд аюул мэдээлэх, зааварчилгаа, сургалт, дүрэм журам, өөрийн даалгавар зэрэг хэрэгтэй зүйлс харагдана.

Манай байгууллагад хэрхэн нэвтрүүлэх вэ?

Эхлээд танай бүтэц, бүртгэл, хэрэгцээг демоны үеэр ярилцана. Дараа нь ашиглах модулиуд, өгөгдөл оруулах ажил, сургалт болон нэвтрүүлэх дарааллыг тохиролцоно.

Аюулгүй ажлын дараагийн алхам

Танай талбай дээр
хэрхэн ажиллахыг үзье.

Танай багийн хэрэгцээ, ажлын жишээнд тохирсон демо.